Монгол анимейшн
Thursday, November 10, 2016
Анимэгийн төрлүүд
Анимэ бол
кино урлагийн нэгэн салбар гэдэг утгаараа киноны төрлүүд болох Инээдмийн, Хайр
дурлалын, Шинжлэх ухааны, Уран зөгнөлт, Адал явдалт, Аймшгийн, Түүхэн,
Эмгэнэлт, Спортын... гэх мэт төрлүүд бүгд байна. Мөн зөвхөн анимэ мангад
"зориулсан" төрөл гэж байдаг.
Онцлог шинж
v Улс болгоны хүүхэлдэйн кино өөр
өөрийн онцлогтой байдаг ба Япон хүүхэлдэйн кино болох анимэ ч бас өөрийн гэсэн
онцлогтой билээ.
v Жишээлбэл: том нүд, жижиг ам, илүү
их деталчилж хийх, зохиолын хувьд илүү өсвөр үе, залуус руу чиглэсэн гэх мэт.
v Эхэн үеийн анимэ уламжлалт манга
зураглалтай байсан бол, 1960-1970-аад оны анимэ Тэзука Осамугийн хэв маягаар,
1970-1980-аад оны анимэ Европ хүүхэлдэйн киноны хэв маягаар, 1990-2000-аад оны
дунд хүртэл анимэ эдгээрээс уламжлан гарсан Япон хэв маягаар, 2000-аад оны сүүл
үеэс одоог хүртэлх анимэ ихэвчлэн моэ (Япон хэв маягуудын нэг) хэлбэртэй
хийгдэх болсон.
v Эдгээр шинжээр нь ихэнх анимэг шууд
хараад л барууны хүүхэлдэйн киноноос ялгахад амархан байдаг билээ. Гэвч олон
анимэ дээр дурдсан онцлогийг агуулаагүй байх нь бий.
v Мөн баруунд ихэнх хүүхэлдэйн киног
хүүхдүүд рүү чиглүүлж хийдэг бол Японд ихэнх анимэг өсвөр үе, залуучуудад
чиглүүлж хийдэг юм. Үүгээрээ анимэ үзэгчид анимэг өөр гэж бусдад итгүүлэхийн
тулд "хүүхэд үздэг зүйл биш" гэх мэт үгс гарч ирдэг байна.
v Гэвч үнэндээ анимэ бол зүгээр л
Япон хэв маягийн хүүхэлдэйн кино юм
Анимэ анх үүссэн түүх
Анимэ 1900-аад оны эхэн үеэс
үүсэлтэй бөгөөд хамгийн анхны анимэ нь 1907 онд гарсан "Кацудо Шашин"
буюу "Хөдөлгөөнт Зураг" гэдэг нэртэй 4 секунд үргэлжилдэг анимэ юм.
Хамгийн анх хийгдсэн япон animation
"Кацудо Шашин" боловч, хамгийн
анх хүмүүст үзүүлсэн анимэ биш юм.
Энэ үеийн аним ихэвчлэн
3
аас 10 минутын хэмжээтэй богино
байсан ба бага насны хүүхдүүдэд чиглэгдэн хийгддэг байжээ. Зураглалын хувьд
уламжлал манга хэлбэрийн зураглалтай байсан байна. (Уламжлалт манга бол орчин
үеийн манга гэж нэрлэгдээд байгаа Япон комикуудаас тэс өөр.) Зохиолын хувьд
ихэнх нь янз бүрийн үлгэрээс сэдэвлэсэн байдаг байв.
Subscribe to:
Comments (Atom)